Лүнгийн зам ба бусад

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторинг

  • Ангилал

  • Advertisements

Лүнгийн замын өртгийг нэг жилийн дотор 2 дахин өсгөжээ

Posted by ИТХ on 2010

Энэ хооронд УИХ-ын гишүүн болсон Д.Дамба-Очир 2009 оны 11-р сард өгсөн нэгэн ярилцлагадаа ингэжхэлсэн байна:

… Энэ хямралтай цагт, зээл олгохгүй байгаа ийм хүнд үед бүхэл бүтэн 123 км зам барьж дуусгана гэдэг амар ажил биш. Гэсэн ч манайхан дийлэнхийг нь хийчихсэн. Одоо 20 км замын асуудал л байна. Замын ажил улирлын чанартай бодохоор одоо түр зогссон байгаа. Намайг зам барих мөнгийг аваад идчихсэн, сонгуульдаа ашиглачихсан мэтээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл бид ганц л зүйлийг хариуцлагатай мэдэгдэж байгаа. “Очир төв” компани замын ажил гүйцэтгэсэн мөнгөө улсаас аваагүй байгаа. Өөрийн хөрөнгөөр барьж байгаа, бүх ажил дууссаны дараа санхүүжилтээ нөхөж авах хууль дүрэмдээ захирагдаж байгаа шүү… Бид нийт тавьсан замын ажилдаа 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа …

Харин 2010 оны 9-р сарын эхээр өгсөн дараачийн ярилцлагадаа эрхэм гишүүн хоёр дахин их тоо хэлсэн байх юм. 

–   Есдүгээрсарын 15-20-доор улсынкомисс хүлээж авах байх. Түүний дараа л бидэндмөнгөө авах эрх нь нээгдэх юм. Үндсэндээ 13-14 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар энэ зам боссон… Ер нь монголын компаниуд өөрийн хөрөнгөөр 123 кмзам барина гэдэг хэцүүажил юм байна гэдгийг ойлгосон… Нийтдээ 34 тэрбум төгрөгөөр ашиглалтанд орж дуусч байна…

Дүгнэлт: 2009 онд дутуу гэж байсан 20 км замыг “Очир төв” компани 18 тэрбум төгрөгөөр барьсан болж таарч байна. Эсвэл удахгүй УИХ-аар хэлэлцэж батлах 2011-оны төсвөөс ахиухан нөхөн төлбөр авахын тулд худлаа ярьсан бололтой.

Advertisements

Posted in Лүнгийн зам | Leave a Comment »

2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайлангаас:

Posted by ИТХ on 2010

2009 онд ЗТБХБ-ын салбарт ашиглалтад оруулаагүй ажлын 12 гэрээний 306.9 км авто зам, 6 гэрээний 1304.8 метр урт төмөр бетон, 1 гэрээний 127.1 уртааш метр модон гүүрийн барилгын ажлуудын талаар гэрээ дүгнэж, сайдын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэр гаргасан ч явцын хяналт, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байна. Үүнд: … “Очир төв” ХХК-ий УБ-Лүнгийн 106.2 км …

Posted in Лүнгийн зам | Leave a Comment »

Лүнгийн зам 2008 онд

Posted by ИТХ on 2010

Posted in Лүнгийн зам | Leave a Comment »

2008 оны төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайлангаас

Posted by ИТХ on 2010

4.10 Ашиглалтад өгсний дараагийн жилээс эхлэн 3 жилийн хугацаанд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх УБ-Лүн чиглэлийн 106.2 км асфальт-бетон хучилттай 21,238.9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгэхээр 2007 онд “Очир төв” ХХК шалгарч, 2008 оны 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээ байгуулсан боловч 45 км авто замын асфальт бетон хучилт хийж, нийт төсөвт өртгийн 58.5 хувь буюу 12.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг дуусган, 61.1 км авто замын суурь, хучилтын ажил хийгдээгүй дутуу байна.

4.11 Ажлыг үргэлжлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр дутагдаж байгаа ба хийсэн ажлын гүйцэтгэлээр барьцаалж арилжааны банкнаас зээл авах, эсвэл хийгдсэн ажлын гүйцэтгэлээс 3-4 тэрбум төгрөгийг төсвөөс олгуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг харгалзан, хугацааг 113 хоногоор буюу 2009 оны 8 дугаар сарын 21 хүртэл сунгасан байна.

Posted in Лүнгийн зам | Leave a Comment »

2007 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас

Posted by ИТХ on 2010

“Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлийн замыг хатуу хучилттай болгон шинэчлэх ажлын 62,1 км авто замыг “Монроуд ХХК”-тай, 106,2 км замыг “Очир төв” ХХК-тай өөрийн хөрөнгөөр эргэн төлөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гэрээний хавсралтад барилгын ажлыг ашиглалтад оруулсны дараагийн жилээс эхлэн нэг дэх жил санхүүжилтийн 30 хувийг, 2 дахь жил 30 хувийг, 3 дахь жил үлдэх 40 хувийг барагдуулахаар тохиролцсон байна. Барилгын ажлыг дуусаагүй байхад дээрх гэрээг зөрчин Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2,0 тэрбум төгрөг олгохоор баталж, Засгийн газрын 2007 оны 329 дүгээр тогтоолоор гүйцэтгэгч нарт 4,0 тэрбум төгрөг нэмж олгохоор зохицуулж, “Монроуд” ХХК-д 4,0 тэрбум, “Очир төв” ХХК-д 2,0 тэрбум, нийт 6,0 тэрбум төгрөг олгожээ”.

Posted in Лүнгийн зам | Leave a Comment »

Лүнгийн замын түүх яаж эхэлсэн бэ?

Posted by ИТХ on 2010

2006 онд Улаанбаатар-Лүн чиглэлийн 106,2 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг улсаас эргэн төлөгдөх нөхцөлтэй, тухайн компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улсын тендер зарлаж энэ тендерт Орхон аймгийн Д.Дамба-Очир (одоо УИХ-ын гишүүн) захиралтай “Очир төв” компани 21 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарсан байна. 

2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам ба “Очир төв” компанийн хооронд 2007-АБЗ-16 дугаартай гэрээ байгуулж уг замын ажлыг 2008 оны 11-р сарын 1-нд ашиглалтанд оруулахаар болжээ.

Posted in Лүнгийн зам | 1 Comment »